Азийн компаниудын хувьцаа уналаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Азийн компаниудын хувьцаа уналаа

Арван мянга гаруй хүн амиа алдаад буй Японы газар хөдлөлт, цунамийн гамшгаас үүдэн өнөөдөр Азийн компаниудын хувьцаа унаж эхэлээ. 

Баасан гаригийн газар хөдлөлт Японы автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудыг гол үйлдвэрлээ хаахад хүргэж, үнэт цаас хоморгонд орж унаж эхэлсэн. Гамшиг болсон бүсэд найман үйлдвэр нь байрладаг Sony корпорацийн үйлдвэрлэл зогсонги байдалд орж хувьцаа нь унасан.

Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Toyota Motor дотоодын 12 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоож, өнөөдөр үйлдвэрүүдээ хаасан байна. Учир нь гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүс дэх үйлдвэрүүдээс холбоо тасарсан аж. Toyota Японы автомашины үйлдвэрлэлийн  38 хувийг дангаараар хариуцдаг юм.  Японы хоёр дах том автомашин үйлдвэрлэгч Nissan Motor Япон дах дөрвөн том үйлдвэрээ түр хаасан байна. Nissan Японы автомашины 22 хувийг үйлдвэрлэдэг.

Японы гурав дах том авомашин үйлдвэрлэгч Honda  өмнөд Kyushu арал дээрх мотоциклийн үйлдвэрээс бусад бүх үйлдвэрүүдээ өнөөдрөөс эхлэн түр хаасан байна. Honda Японы автомашины 24 хувийг үйлдвэрлэдэг юм.

Даатгалын тогтолцоо маш нарийн хөгжсөн энэ оронд газар хөдлөлтийн дараа даатгалын асар их төлбөр гарна гэсэн айдас хүн болгонд байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж