“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг шалгав

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг шалгав

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж буй 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 111 дүгээр зүйл, түүнтэй нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж эхлээд байна. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д: “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил албан тушаалынхаа дөрвөн хувьд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна”,111 дүгээр зүйлийн 111.2-т: “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө” гэж заасан байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд төлдөг төлбөр нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д төвлөрч, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний нийгмийн хамгааллын арга хэмжээнд зориулагдаж тэдгээрийг давтан сургах, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд зээл огох зэрэг арга хэмжээнд зарцуулагддаг байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж