Чөлөөтийнхөн Якутаас таван медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Якутаас таван медальтай ирлээ

ОХУ-ын Якут улсын Мирный хотод энэ сарын 4-6-ны өдрүүдэд болсон олимпийн аварга, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Роман Михайлович Дмитриевийн нэрэмжит залуучуудын чөлөөт бөхийн анхдугаар оролцсон Монголын чөлөөт бөхийн тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирлээ. Залуучуудын найман жингийн ангиллаар зохиогдсон тус тэмцээнд гадаадаас ганцхан Монголын багийг урьсан бөгөөд ОХУ-ын бүрэлдэхүүний Буриад, Дагестан, Осет, Чечень, Якут улс, Красноярск, Хабаровск хязгаар, Москва хотын гээд нийт 12 багийн 120 гаруй бөх өрсөлдсөн байна. Манай улсаас энэхүү тэмцээнд “Тэмүүжин” клубын багш Г.Гантөгсийн удирдлага дор нийт 12 залуу бөх зодоглосноос 73 дугаар сургуулийн сурагч н.Хүдэрбулга 84 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болжээ. Мөн 55 кг-д “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч н.Бэхбаяр, 66 кг-д “Олимп” дэвжээний бөх н.Жавзанжамьян, 74 кг-д “Аварга” дээд сургуулийн бөх н.Номиндалай, 120 кг-д Б.Оюунболд нар хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний аваргын алтан медалийг 30 мянган рубль дагалдсан бол мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг 20 болон 10 мянган рублиэр шагнаж, урамшуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж