Төмөр замын төсөл санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Төмөр замын төсөл санал болгожээ

Өмнөд Солонгосын 19 фирмийн хамтарсан консорциум Монголын хамгийн баруун захын Чойбалсан хотоос оросын төмөр замтай холбогдох 1,004 км төмөр зам байгуулах урьдчилсан санал эрх баригчдад тавьжээ. Lotte Engineering & Construction –аас мэдэгдсэнээр төмөр зам тавих уг төсөл нь таван жил үргэлжлэх бөгөөд нийт гурван тэрбум ам.долларын хөрөнгө төлөвлөсөн байна.

Төмөр зам байгуулах уг саналыг Оросын төмөр зам, Сибирийн Coal & Energy, Өмнөд Солонгосын Korea Resources, POSCO, нийтийн аж ахуйн фирм KEPCO, худалдааны фирмLG корпораци, Daewoo International, Японы Itochu корпораци, Sumitomo корпораци, Marubeni корпораци болон Sojitz корпорациудын Орос-Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консорциумаас тавьж байгаа аж. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа санал тавихаар Улаанбаатарт ирж байсан юм. Уг санал Орос-Япон-Өмнөд Солонгосын хамтарсан консорциумын хувьд маш жинтэй асуудал гэдэг нь гарцаагүй. Тэд шинэчилсэн саналаа хамгийн сүүлд энэ сарын долоонд ирүүлсэн байна. Консорциум саналаа Монголын засгийн газрын барьж буй үйлдвэрлэлд чиглэсэн хөгжлийн бодлоготой уялдуулан Оросын одоо мөрдөж буй босоо байрлалын төмөр замтай холбох тухай дурьджээ. Оросын хэвтээ төмөр замын бодлогод Монголын Сайн-шанд, Чойбалсан хот багтаж байгаа аж. Сайн-шандыг үйлдвэрлэлийн гол төв болгох тухай ярилцаж буй энэ үед Монголд ийм санал тавьснаар Орос Хятадаас түрүүлж алхсан бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж