Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн боллоо

Баян-Өлгий аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн энэ сарын 11-нд буюу өнгөрөгч баасан гаригт Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болов.

Зөвлөгөөнөөр салбарын ажилтнууд 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнээд цаашдын зорилтоо тодорхойлжээ. Тус аймгийн хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Нургулан “Өнгөрсөн онд “Монгол мал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хөдөө аж ахуйн талаарх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс мал сүргийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх багагүй ажил хийлээ. Тухайлбал, 2002 оноос малын онц халдварт өвчин гараагүй, услалтын системүүд сэргээгдэн өргөжиж шинээр долоон худаг гаргасан, хадлангийн төлөвлөгөөг 150 гаруй хувиар биелүүлэн гар тэжээлийг урьд оныхоос гурав дахин давуулан бэлтгэсэн зэрэг ололт олон байна. Энэ онд шинээр томилогдон ажиллаж эхэлсэн гуч орчим мэргэжилтнүүдийнхээ хүчийг дайчлан шилмэл сүргийн тоог ахиулж, “Керей” үүлдрийн ууцан сүүлт улаан хуц 250, “Уулын бор” хэсгийн ноолуурын чиглэлийн ухна 150-ийг зах зээлд гаргах, аймаг сумдын төвийн оршин суугчдын сүүний хангамжинд зориулан үнээ, ямааг гаднаас оруулж ирсэн үрээр зохиомлоор хээлтүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна” гэдгийг зөвлөлгөөний үеэр онцолж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж