“Sunderia” хамтлаг “Сoncert night”-аа толилуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

“Sunderia” хамтлаг “Сoncert night”-аа толилуулна

Англи хэл дээр дуулан уран бүтээлээ туурвидаг “Sunderia” хамтлаг анхны бие даасан цомгоо хоёрдугаар  сарын эхээр өлгийдөн авсан юм. “No doors castle” нэртэй 10 дуутай шинэ цомог нь “Hi-Fi” болон” Orange records”-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа юм.  Цомгийн дизайн дээр “Алаг” фото студи, “Монгол дизайн” хамтран ажилласан бол дуунуудаа Дашка студи болон “DX” продакшн дээр хийлгэжээ. Тус цомогт анхны уран бүтээл нь болох “I don’t  blame”, “Control” зэрэг дуунууд нь багтсан байна. Харин тэд дараагийн шинэ уран бүтээлээ софт рок талдаа хөнгөхөн аязтай хийхээр төлөвлөөд байгаа аж.

“Sunderia” хамтлаг анхны цомгийнхоо “Сoncert night”-ыг энэ сарын 25-нд С1 телевизийн “Их завсарлага” нэвтрүүлгийн концерт зааланд хийх гэж байна. Энэхүү тоглолтод шинэхэн цомгийн дуунуудаас гадна bas jazz, ambient trip hop шинэ дуунууд нь эгшиглэх юм байна. Мөн “Contemprary modern ballet”-ын шинэ үзүүлбэр үзүүлнэ. Тоглолтын тасалбар 3000 төгрөг ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж