Эмч нар хэлэлцээрийн ширээнд суулаа

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Эмч нар хэлэлцээрийн ширээнд суулаа

Эрүүл мэндий салбарын ажилчдын ажилах орчин хүнд, цаг наргүй ажилладаг хэрнээ цалин хэт бага байгаа зэрэг шалтгаанаар эмнэлгийн ажилтнууд өнөөдөрөөс жагсаал хийж байгаа  юм. Эмнэлгийн ажилтны цалинг доод тал нь хоёр дахин нэмэгдүүлэхийг эмч нар шаарджээ. Тус салбарын ажилчдын үйлдвэрчний холбооноос зохион байгуулсан жагсаал Драмын театраас Сүхбаатарын талбайд ирж үргэлжлэн шаардлага гаргаж байгаагаа мэдэгдлээ. Эрүүл мэндийн яамны холбогдох албаныхан олон үйлдвэрчний эвлэл, салбарын ажилтнууд одоо хэлэлцээрийн ширээний ард сууж, шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар ярилцаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж