Д.Болд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Д.Болд мэдээлэл хийнэ

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд Монголын хөгжмийн урлагт “Монгол поп” нэртэй үндэсний язгуур урлагаа орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан шинэ урсгалыг гаргаж байгаа аж. Дуучин Д.Болд “Монгол поп” урсгалаа хөгжүүлэх төслийнхөө хүрээнд “Монгол поп” нэртэй бие даасан цомгоо гаргаад байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхлэн цомгоо худалдаанд гаргасан бөгөөд тун удахгүй шинэ цомгийн өдөрлөгөө хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр тэрбээр шинэ цомгийнхоо өдөрлөгийн талаар мэдээлэл хийх юм. Хэвлэлийн бага хурал 12.00 цагт “Чингис зочид” буудалд болох аж. Түүний “Монгол поп” цомог нь “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр 9999 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд цомогт нийт 10 дуу багтжээ. Одоогоо “Монгол поп” цомгийн “Нам гүм дундаас”, “Миний хоёр эрдэнэ”, “Манан” зэрэг дууных нь клип үзэгчдийн хүртээл болоод байгаа аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж