Хиймэл дагуулыг харилцаа холбооны зориулалтаар ашиглаж болно

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хиймэл дагуулыг харилцаа холбооны зориулалтаар ашиглаж болно

Японы сансрын судалгааны багийн ахлагч Нишимура Томоноригоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Манай оронд байгалийн гамшигт үзэгдэл нэлээд тохиолддог. Хиймэл дагуул үүнийг бүрэн хянах боломжтой юу?

-Монголын талаас ямар судалгаа хийдэг хиймэл дагуултай болох
сонирхолтой байгааг семинарын үеэр мэдэж авлаа. Танай Засгийн газрын
болон судалгааны байгууллагын зүгээс харилцаа холбоо, газарзүйн
судалгааны хиймэл дагуул сонирхож буйгаа илэрхийлсэн. Даяаршиж байгаа
өнөө үед ой мод сүйтгэж байгаа явдалд хяналт тавих шаардлагатай байна.
Хиймэл дагуулаар моддын өсөлт үржилт, хууль бусаар мод бэлтгэж буй
хүмүүсийн үйлдлийг хянах боломжтой. Мөн агаар мандлын нөхцөл байдал,
түүний бохирдлын хэмжээг нарийн тогтооход хиймэл дагуулыг ашиглаж болно.
Япон Улсын хувьд газар хөдлөлт, үер, хар салхи гээд байгалийн гамшигт
их өртдөг. Бид байгалийн гамшигт хяналт тавихад хиймэл дагуулыг өргөн
ашигладаг.

-Газарзүйн судалгаанд ашигладаг хиймэл дагуулыг харилцаа холбооны салбарт ашиглах боломжтой юу?

-Хиймэл дагуулыг газарзүй, цаг агаарын болон харилцаа холбооны
чиглэлийн гэж хуваадаг. Харилцаа холбооны хиймэл дагуул утсан
холбоогүйгээр мэдээлэл цацдагаараа давуу. Тэгэхээр монголчуудын сонирхож
байгаа хиймэл дагуулд нэмэлт тоноглол суурилуулснаар харилцаа холбооны
зориулалтаар ашиглаж болно. Мөн хиймэл дагуулаар дамжуулан иргэдийн тав
тухтай амьдрал, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх олон ажлыг гүйцэтгэх
боломжтой.

-Монгол Улс хэзээ хиймэл дагуултай болох вэ?

-Монгол Улс харилцаа холбооны салбарт гадны орнуудын хиймэл дагуулыг
ашигладаг юм билээ. Тэгэхээр ойрын хэдэн жилд Монгол Улс хиймэл
дагуултай болох шаардлагатай. Бид 10 хүрэхгүй жилийн дотор Монголоос
хиймэл дагуул хөөргөх боломжтой гэж үзэж байгаа. Харин хиймэл дагуулаас
ирсэн мэдээллийг Япон болон Монголд шинжлэх боломжтой байх хэлбэрээр
харилцан хамтран ажиллах сонирхолтой байна.

-Хиймэл дагуулын судалгааны байгууламж болон мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэх вэ?

-Хиймэл дагуулыг газраас удирддаг байгууламжийг барихад тийм ч их
хугацаа шаардахгүй. Хиймэл дагуул үйлдвэрлэхээр шийдэгдсэн тохиолдолд
тухайн ажлын хүрээнд 1-2 жилийн дотор гүйцэтгэх боломжтой. Харин
мэргэжилтнүүдийн хувьд Монголд мэргэшсэн ажиллах хүчин байхгүй учир
Японд дадлагажигч явуулахаар төлөвлөсөн. Монголчууд гадны хиймэл
дагуулыг ашигладаг учир суурь мэдлэгтэй гэж бодож байна.

-30 жилийн өмнө монгол хүн сансарт ниссэн. Та бүхэн манай орны сансрын судалгаа, шинжилгээний салбартай танилцсан уу?

-Ази, Номхон далайн орнуудын сансрын салбарын уулзалтад Монгол Улс
тогтмол оролцдог. Энэ үүднээс сансрын судалгааны салбарт туршлагажиж
байгаа. Монгол мэргэжилтнүүд мэдээлэл хүлээж авах, боловсруулах ажилд
туршлагажсан болохоор бодитоор гүйцэтгэх талд анхаарах шаардлагатай.
Өнөөдөр Монгол орон анхны хиймэл дагуултай болохоор яригдаж байна. Харин
Япон орон 170-аад хиймэл дагуултай. Манай орон анхны хиймэл дагуулаа
1971 онд хөөргөж байсан.

KT.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж