Японы эдийн засгийг ”Цунами” нөмрөв

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Японы эдийн засгийг ”Цунами” нөмрөв

Японд асар их гамшиг авчирсан баасан гаригийн газар хөдлөлт болон цуна­мигийн хохирлыг тооцож байх зуур эдийн засаг ямар хохирол үзсэн үнэлгээ хойш тавигдав. Гэлээ ч байгалийн гамшгийн үр дагавар Японы эдийн засагт асар их хор хөнөөл авчрах нь ойлгомжтой.

Газар хөдлөлт баасан гаригт Улаанбаатарын цагаар 14.46-д эхлэн бараг хоёр цаг үргэлжилсэн юм. Баасан гари­гийн орой гэхэд зөвхөн Токиод 14 том үйлдвэрт түй­мэр гарсан байна. Хэд хэ­дэн атомын цахилгаан станц ослын зогсолт хийлээ. Дөрвөн сая орчим байшингийн цахилгаан тасарсан байлаа. Олон хот сууринд тээврийн ажиллагаа тасалдан Sony, Nissan, Toyota зэрэг корпорацийн  үйлдвэрүүд зогссон байна.

Ерөнхий эдийн засгийн хо­хи­р­лыг тооцоход хэдэн до­лоо хоног хэрэгтэй. Бүдүүвч тоо­цоо хийхэд ч хэд хоног шаард­лагатайг шинжээчид хэлж буй.

Аливаа байгалийн гамш­гийн үеэр эсвэл дараа нийг­­мийн хамарсан эмх зам­бараагүй байдал үүсч эдийн засгийн үзүүлэлтүүд унадаг. Дараагийн улиралд нь сэргээн босгох ажиллагааны үеэр хам­гийн түрүүнд барилга байгуу­ламжийн салбарын үзүүлэлт эр­чимж­дэг байна. Сэргээн бос­­голтод төсвийн зарлагыг эрс нэмэгдүүлэх, зээлийг эр­чим­­жүүлэх шаардлага гарч ирнэ.

Энэ оны нэгдүгээр сарын тайлангаар Японы төсвийн алдагдлыг энэ сарын 31-нд төгсөх санхүүгийн жилд 9,1 хувь болно гэж чансааны  S&P агентлаг гаргасан байв. Энэ их алдагдал дээр нэмэлт ачааалал ирэх нь зайлшгүй болж байна. Үүний зэрэгцээ тус орны дотоод ба гадаад өр 10 их наяд ам.доллар хүрээд байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 200 ор­чим хувь болж байна. Энэ үзүү­лэлтээр Япон хөгжиж байгаа орнуудаас “аварга” нь юм.

“Санхүүд нэн ялангуяа улсын сан хөмрөгт сэргээн босголтын зардал чухал. Жишээл­бэл, Австралийн га­зар хөдлөлд сүйрсэн ганц хотын сэргээн босголт гэхэд л тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний 7-8 хувьтай тэнцэж байна. АНУ-ын Кат­рина шуурганы дараах сэргээн босголт нь ДНБ-ний нэг хувьтай тэнцсэн юм. Японы эдийн засагт энэ гамшгийн сэргээн босгох зардал нь харь­цангүй багаар тусах байх. Гэхдээ л нэмэлт зардал Японд тааламжтай биш нь ойлгомжтой” гэж шинжээчид дүгнэжээ. Ерөнхий зураглал гарах цагаар зах зээл түүнтэй зохицон хөдөлнө. Одоогоор бол Японд тусламж хэрэгтэй нь л ойлгомжтой байна.

Мөн газар хөдлөлтийн хор уршигт төсвийн дарамт нэмэгдэхээс гадна хүн амын Засгийн газарт итгэх итгэл буурна. Канын Засгийн газрын чансаа доогуур байгаа билээ. Дунд хугацаанд эдийн засагт нь хүн амаас гадна гадны итгэл буурах аюул бий. Өнгөрсөн жилд Японы эдийн засгийн өсөлт 3,9 хувьтай байсан ч дөрөвдүгээр улиралд нь өмнөх улирлаасаа 0,3 хувийн уналттай байлаа. Иенийн ханш гамшгийн үеэр унасан ч түүнийг валют нь сул бол улсын байдал нь муу гэдгээр үзэж болохгүй. Эдийн засаг сулрахад иен бэхжиж, хувьцаа, түүхий эд, гадны хөрөнгө зэрэг хөрөнгө оруулалтын зам гарч ирэх үеэр суларч байсныг бид нэг биш удаа харж байсан билээ. Иен чангарч магадгүй өөр нэг шалтгаан нь Японы корпорациуд дэлхийд тархсан сүлжээтэй. Тэдний орлого төв үйлдвэртээ шилжин эвдэрсэн хүчин чадлаа сэргээхэд нь тус болох ёстой.

Хамгаалалтын валют гэд­гээрээ иен унах магадлал бага. Японы ханш нь дэлхийн бусад мөнгөн тэмдэгтээс харьцангүй бага. Японы корпорациуд нь АНУ, Европын түншүүдийнхээ дэргэд бэл­эн мөн­гөтэй бөгөөд зээл авдаггүй. Хэрэгтэй гэж үзвэл тэр үнэт цаасны хадгаламжаа эргэлтэд оруулна. Иен удалгүй чангарна гэх бас нэг шалтгаан нь мөнгө зээлийн бодлогоо зөөллөх боломж Японд байгаа. Тэд үүнийг Австралийн үер, Шинэ Зеландын газар хөдлөлтөөр туршаад амжсан билээ. Тиймээс Төв банк нь зах зээл ба банкны хэ­вийн ажиллагааг хангахад чиг­лэгдсэн бодлого явуулах бо­ломжтой. Иен чангарах нь тус орны суларсан эдийн засагт нэмэлт ачаалал болно. Эх орных нь бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сулрахад улс орных нь импорт төдий чинээ хямдарна.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж