Монголын макро эдийн засгийн эрсдэл юу вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Монголын макро эдийн засгийн эрсдэл юу вэ?

Саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн форум зүгээр нэг сонирхолтой зүйл рүү хошуурсан довтолгоон байсангүй. Азийн нэгэн бөглүү жижиг улс уг чуулганаар хоёр том асуудлыг авч хэлэлцсэн юм. Эхэндээ энэ орон уналтын жилүүдийг ардаа орхин шинээр бий болж байсан Хятадын дүр зургийг санагдуулж байсан. Гэвч дараа нь Монгол орон дэлхийн түүхий эдийн хэрэгцээг хангадаг орнуудыг бут цохих нь тодорхой болсон юм. Монгол дэлхий дээрх хамгийн том зэсийн нөөц, нүүрсний хоёр дах том орд газар, газар доорх хий, газрын тосны илрэц, алт, төмрийн хү­дэр, мөн уранаас авахуулаад цайрын асар их нөөцтэй. Энгийнээр хэлэхэд Монгол орны газар доорх ашигт малтмал дэлхийн түүхий эдийн хэрэгцээг энэ зууныг дуустал хан­гахад хүрэлцээтэй. Ийм л учраас энэ жижиг орон дэлхий нийтийн анхаарлыг гэнэт ихээр татах болсон хэрэг.

Гэвч энэ жижиг орны асар их баялаг ямар эрсдэл авчрах бол гэдэг асуулт хүн болгонд байсан. Монгол Улсын ерөнхийлөгч байгалийн нөөц баялаг нь энэ улсыг аюултай нөхцөл байдалд оруулаад байна гэж цохон тэмдэглэсэн. Байгалийн баялгаа үүц болгож чадсан орон байхад үгүйрч ядуурсан улс ч бий. Монголчууд газар доорхи баялаг нь дээрх хоёр тавилангийн нэгэнд хөтөлнө гэд­гийг аль хэдийн ойлгож байгаа. Эрсдэлд хүргэх номер нэг элемент бол ашигт малтмалыг лиценз хэлбэрээр мөнгө болгож хувилах.  Үү­ний дээр эдийн засаг нь ашигт малтмал, газрын баялгийн нөөцөөс шууд хамааралтай болох өөр нэг эрс­дэл бий. Монгол аль хэдийн мөнгөний ханш хурдацтай өсдөг орнуудын нэгд тооцогдоод эхэлжээ.

Хөрөнгө оруулагч орнууд өөрс­дийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх сонирхолтой байгаа нь экспортын түүхий эдийг үнэтэй болгохтой холбоотой. Олон улсын эдийн засагт маш ноцтой хохирол учруулдаг зүйл бол үйлдвэрлэлээс ашигт малтмалын нөөцөд тулгуурласан эдийн засат шилжих. Голланд бол үүний хамгийн сүүлийн жишээ. Байгалийн хийн асар их нөөц эдийн засагт нь нөлөөлж, үйлдвэрлэл нь сүйрэхийг “Голланд өвчин” гэж тайлбарлах болсон. Энэ байдлаас гарахад дор хаяж гучин жил шаардагдсан бөгөөд энэ хугацаанд Голландын барилга, автомашины үйлдвэрлэл дампуурсан юм. Монголд ч мөн мөнгөн тэмдэгтийн ханш өссөнөөр ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэцүү байдалд ороод байгаа аж.  Хятад ч мөн ийм бэрх­шээлтэй тулгараад байна.

Дэлхийн түүхий эдийн үнийн хэл­бэлзэлд Монголын шууд нөлөө ба­га. Гэвч энэ бол ойлгож болохоор зүйл билээ. Газрын баялгийн менеж­мент байгаагүй Нигер шиг болох­гүйн тулд Монголд тогтвортой үйл ажиллагааны сан зайлшгүй хэрэгтэй. Монголын санхүүгийн сектор болон үйлчилгээний байгуул­лагууд өргөжиж, голлох үүрэгтэй оролцох шаардлагатай энэ үед Мон­голын Засгийн газар Goldman Sachs болон the Deutsche Bank-ыг зөвлөхөөр томилжээ. Тэдний орол­цоо бол түүхий эдийн үнийн өсөлтөөс орлогын төсвийг хамгаалах юм. Мексик бол ашигт малтмалын нөөцөөс хамааралтай эдийн засагтай орны сонгодог жишээ. Тус орон мөн л ашигт малтмалынхаа орлогоор сан байгуулж, жилийн төсвөө хамгаалж үлдэхийн тулд түүхий эдийн үнийн өсөлтийн гэрээ байгуулж байсан билээ. Түүхий эдийн үнэ унахад найдвартай “даатгалын сан” гэрээний дагуу тус улсын санхүүгийн бүрэн байдлыг хангадаг. Харин ийм бүтэц Монголд биеллээ олоход ойрхон байгаа аж. 

Монголын лидерүүд макро-эдийн засгийн эрсдэлийг тооцож байгаа нь эргэлзээгүй. Хятадын инфляцийн нөлөө болон түүхий эдийн үнийн хэлбэлзэл Монголын эдийн засагт нөлөөлсөөр байна. 

Гадаад валютын нөөц сүүлийн 12 сарын хугацаанд 250 хувиар өссөн Монголд энэ мөнгийг тараах биш, хуримтлуулах банкны маш сайн бод­лого хэрэгтэй болох нь гарцаагүй.

Barclays Capital –ын ажигласнаар Монголд ДНБ өнгөрсөн онд 10 хувиар өссөн нь Хятадтай адилхан байгаа юм. Харин эдийн засгаараа тэргүүлж буй Хятад энэ тоог 2013 онд 30 хувь болгохоор төлөвлөж байгаа аж. 

Энэ үеэр Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн тендерт ялснаа зарласан билээ. Лондоны үнэт цаасны биржийн одоогийн тэргүүн Монголын хөрөн­гийн биржийн тэргүүн болох бөгөөд 60 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч, мэргэжилтнүүд Улаан­баатарт шил­жин суух аж.  Монголын Засгийн газар түүхий эдийг худалдаалах шинэ зах зээл бий болгоход төрийн болон хувийн хэвшлийн олон компаниудыг оролцуулах сонирхолтой байна.

Эх сурвалж: Minegolia independent media

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж