
Эхний хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамигийн дараагаар Японы зүүн хойд нутагт гамшгаас зайлан түр хоргодох 2100 гаруй цэгт 390 мянга хүнийг түр байршуулсан байна. Одоогоор эдгээр хоргодох газруудад цахилгааны болон дулааны хангамж, хувцас болон хүнсний зүйлүүд дутагдалтай байгаа аж.
Өнөө өглөөний есөн цагийн байдлаар 69 улс орон, газар нутаг болон олон улсын таван байгууллага газар хөдлөлтөд нэрвэгдсэн Японы орон нутагт авран туслагчдаа илгээж, авран туслах ажиллагаа хийлгэхээр бэлтгэж байгаагаа илэрхийлсэн байна. Аврах ажиллагаагаар амьд үлдсэн хүмүүсийг хайж аврах, гамшигт нэрвэгдсэн районд цахилгаан хангах, холбоо нэвтрүүлэх зэрэг ажлыг баталгаажуулахад туслах гэнэ.