
Улсын хэмжээнд энэ хавар 281.2 мянган га-д үр тариа, 23.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д хүнсний ногоо, 12-13 мянган га-д малын тэжээлийн ургамал тарьж, нийтдээ 315 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Хаврын тариалалт хийхэд улаан буудайн 46 мянган тонн ур шаардлагатай. Харин аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн жилээс нөөцөлсөн 36.8 мянган тонн үр хадгалагдаж бөгөөд найм орчим мянган тонн үр дутах тооцоо гарсан гэнэ. Үүнийг хаанаас олохоо салбарын яамныхан одоогоор төлөвлөөгүй байна.
Ж.ГЭГЭЭ