Японы Элчин сайдтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.13-нд нийтлэгдсэн

Японы Элчин сайдтай уулзжээ

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Кидокоротой  өчигдөр албан ёсний уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газраас Японы ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсон талаар танилцуулсан байна.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх, ОБЕГ-аас 30 тусгай мэргэжлийн аврагч, БХЯ-наас 200–300 мэргэжлийн цэргийн албан хаагчийг Монголын талын бүрэн санхүүжилтээр гамшигт онц ноцтой нэрвэгдсэн газарт ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд тус мэдээг Элчин сайдад мэдэгдэв. Монгол Улсын Засгийн газраас төрийн байгууллагын албан хаагчид болон бусад иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Японд хандив дэмжлэг үзүүлэхийг уриалсны дүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОБЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт ажилтан албан хаагчид 1-2 өдрийн цалингаа, бусад бүх төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа Японы ард түмэнд хандивлахаар болсныг мэдэгджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж