Монгол иргэдээ Японоос авчрахаар өчигдөр өглөө Япон руу ниссэн МИАТ компанийн эхний ээлжиийн онгоц өнгөрсөн шөнө Улаанбаатарт газардсан бол шөнийн 03.20 цагт хоёр дахь ээлжийн онгоц нислээ. 170 хүний суудалтай Боинг 737 онгоцоор ирэхээр Нарита олон улсын нисэх онгоцны буудал дээр Монголын 100 иргэн байгаа гэх мэдээлэл байна. Уг онгоцоор гамшгийн голомтын бүс дэх хорогдох байранд байгаа хүмүүст зориулсан тусламжийн барааг ачиж явсан юм. Онгоцыг өнөө шөнийн 02.25 цагт Улаанбаатарт газардана гэсэн урьчдилсан мэдээ байна.
С.Отгон