Нөхцөл байдал хяналтаас гарлаа гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Нөхцөл байдал хяналтаас гарлаа гэв

NHK агентлагын мэдээллээр амь насаа алдсан хүний албан ёсны тоо 1000-д хүрсэн байна.  Цунами болсны дараа хоолой, агуулах танкнуудаас нефт асгарсан тул ихээхэн хэмжээний гал одоог хүртэл гарсаар байгаа гэнэ.

Японы ерөнхий сайд сүүлд хийсэн мэдээлэлдээ “нийт япон оронд учраад буй гамшигт байдлын эсрэг явуулах авран сэргийлэх арга хэмжээг 100 хувь бүрэн дайчлаад байна. Гэсэн хэдий ч аюул осолд ороод буй газрыг бүрэн хамгаалж чадахгүй байна. Гамшгийн нөхцөл байдал бидний хяналтаас гарлаа. Иймд тодорхой шийдвэрлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж