Киргизид байдал тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Киргизид байдал тодорхойгүй байна

Киргизийн сөрөг хүчин тус орны засгийн эрхийг авсанаа зарласан юм. Дөрөвдүгээр сарын 7-ны лхагва гаригт эсэргүүцлийн жагсаалд оролцогсод ба цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний улмаас наад зах нь 74 хүн үрэгдэж, 527 хүн шархаджээ. Засгийн газрын ордон шатаж, хотод дээрэм тонуул гарсаар байна.
Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын эрх үүргийг Ардын түр Засгийн газарт дамжуулсан гэж шинэ засгийг толгойлж байгаа Роза Отунбаева пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр Киргизийн Ерөнхийлөгч Курманбек Бакиев огцрох хүсэлгүй, тус орны өмнөд нутагт өөрийн талынханыг нэгтгэн цуглуулж байгаа ажээ. Түр Засгийн газрын тэргүүн дөрвөн орлогчтой байх юм байна. Алмазбек Атамбаев эдийн засгийг, Темир Сариев  санхүү ба зээлийн асуудал,, Омурбек Текебаев Үндсэн хуулийн өөрчлөлтийг, Азимбек Бекназаров хууль хяналтын байгууллагуудыг тус тус харицан төрийн тэргүүний орлогч байх гэнэ. Отунбаева парламентыг тарааснаа зарлав. “Тус орны парламентыг тараасан ба Сонгуулийн шинэ хуулийг гаргатал Сонгуулийн ерөнхий хороог татан буулгасан” гэж Отунбаева мэдэгдлээ. Түр Засгийн газар өнөөдрөөс эхлэн улс орныд эмх журам тогтоох ажилд орж буйгаа тэр хэллээ. Арми ба цагдаа, хилийн цэрэг тэдний талд орсоныг сөрөг хүчин зарлаж байна.
Мөн энэ үеэр Жалал-Абад мужийн захирагч Кошбай Масиров олон нийтийн цуглаан дээр Ерөнхийлөгч Курманбек Бакиев огцорч буйг хэлсэн байна. Цуглаан дээр Бакиев үг хэлнэ гэж хүлээгдэж байгаа аж. “Бид өөрсдийн хүүгээ гомдоолгохгүй” хэмээн захирагч хэлсэн нь Бакиевын тэндээс гаралтайг онцолж буй бололтой. Одоо хотод Бакиевыг хамгаалах хороо байгуулагдаж байгаа гэнэ. Бакиевын хүү Оросын нууц албаныханд байгаа гэсэн яриа Киргизид идэвхтэй тархаж байгаа ажээ. Зарим агентлагийн мэдээгээр Максим Бакиев АНУ-д болж байгаа бага хуралд явсан байна. Бишкект цус урссаны хариуцлагыг шинэ түр Засгийн газар Бакиевын захиргаанд өгч байна. “Ардын хувьсгал эсвэл ард түмний дургүйцэл ч байсан бид дарангуйлалд “үгүй” гэж хэлэн ардчилалыг байгуулахыг хүснэ” гэж Отунбаева мэдэгджээ.
АНУ ба БНХАУ хоёр Киргизийн байдлыг тогтворгүй болгох хүсэлгүй харин Бишкек, Москва хоёрын хооронд хурцатмал байдал байгаа ч оросууд шинэ эрх баригчдыг шэмжихгүй байх гэсэн дүгнэлтийг олон улсын шинжээчид хийж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж