5,5 сая айл өрх цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

5,5 сая айл өрх цахилгаангүй байна

Газар хөдлөлт, түүнийг дагасан цунамийн улмаас
амь
үрэгдсэн болон сураггүй бологсдын тоо 1700-д хүрчээ. Японы цагдаагийн
газрын мэдээгээр
одоогоор 564
х
үн нас барсныг
тогтоогоод байгаа ба 200-300 цогцсыг Сендайд х
үргээд байгаа ажээ. Түүнчлэн 200 гаруй цогцсыг мөн Иванума болон Натори
хэмээн Мияги мужи
йн хотууд
руу шилж
үүлсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсээс гадна 600 гаруй хүн ор сураггүй алга болоод байгаа юм. Ямартай ч Иватэ, Фукушима зэрэг
таван мужид 210 мянган х
үнийг нүүлгэн шилжүүлээд байна. Бүхэлдээ болон хэсэгчлэн нурж, сүйрсэн байшин барилгын тоо
3400 давжээ.

Иватэ мужийн Рикүзентака хот цунамийн улмаас үндсэндээ газрын хөрснөөс арчигджээ. Тус хотын захиргааны байр гурван давхар хүртлээ усанд автсан бөгөөд хотын хэмжээнд цөөн хэдхэн барилга үлдсэн байна. Мөн Иватэ мужийн Мияакогийн
далайн эрэг дагуу
х газрууд,
Ямадагийн бараг б
үхий л хот, суурин усанд
автжээ. Фукушима мужид 1800 гаруй байшин, барилга с
үйдсэн байна.

Дахин цунами үүсч болзошгүй байгаа тул аврагчид
цунамид
өртсөн газруудад нэвтэрч ажиллах боломжоор
хязгаарлагдмал байгаа гэнэ.
Өнөөдөр өглөөнийн байдлаар 5,5 сая айл өрх тог, цахилгаангүй болсноос гадна 18 мужид нэг сая гаруй айл өрх усгүй болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж