Манай иргэд Сөүлд саатна

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Манай иргэд Сөүлд саатна

Өнөөдөр 23,40 цагт газардах байсан Япон улсын Наритагийн нисэх онгоцны буудлаас хөөрөх онгоц цаг агаарын нөхцөл байдлаас 21,45 цагт хөөрч  Сөүл хотын Инчонд түр саатхаар болжээ. Онгоц 02,25”д Улаанбатарт газардах гэнэ. Манай улсад өнөөдрөөс төвийн болон нийт нутгаар цасан болон шороон шуургатай байгаа тул Чингис хаан нисэх онгоцны буудал нислэг хүлээн авах боломжгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.  Мөн Инчонд онгоцоор ирэх иргэдийн байрлах байр, хоол хүнсийг бэлтгэсэн байгаа гэдгийг мэдээллээ. Манай улс Япон улсаас иргэдээ үнэ төлбөргүйгээр татаж авахаа мэдэгдсэн байгаа бөгөөд одоогоор онгоцонд 100 гаруй иргэд суусан байгаа аж.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж