
Сая хуралдаж өнгөрсөн Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэрээр “Япон улсад олон хүн амь насаа алдаж, олон хүн сураггүй болоод байна. Монголын Засгийн газрын зүгээс Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Засгийн газраас хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авахаар болоод байна. Үүнд, тусламж үзүүлэх чиглэлээр гамшигт нэрвэгдсэн Япон улсад нэг сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. Эхний ээлжинд 2500 дулаан хөнжлийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Мөн эрэн сурвалжлах, аврах баг илгээх асуудлыг судалж байна. ГХЯ, ЗТБХБЯ-нд иргэдийг авчрах, нүүлгэн шилжүүлж авчрах үүргийг өглөө. Аюулын бүс нутагт буй иргэдийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авчрах шийдвэрийг авчрах шийдвэр гаргалаа” гэлээ.
Б.Мандах