TwinView технологи Galaxy Tab 10.1-д тохирно

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

TwinView технологи Galaxy Tab 10.1-д тохирно

 2011 оны технологийн үзэсгэлэн дээр Samsung компани хос дэлгэцээр TV контентуудыг үзэх боломжийг хэрэглэгчдэд олгох гэж байгаа тухайгаа зарлаж байсан. Харин саяхан тус компаний TwinView буюу телевизийн контентуудыг Samsung брэндийн хөдөлгөөнт холбооны хэрэгслүүдэд нэвтрүүлэх технологийг зөвхөн Galaxy Tab 10.1 таблет болон Samsung Galaxy S2 смартфонд холбох боломжтой тухай мэдэгдлээ.

TwinView технологийг Samsung D8000 болон D7000 загварын LED телевизор дээр хүлээн авах боломжтой юм. Энэхүү Android аппликэйшн нь ирэх гуравдугаар сараас эхлэн хэрэглэгчдэд хүрч эхлэх бөгөөд Samsung-ийн дээрх хоёр төрлийн хөдөлгөөнт холбооны хэрэгсэлтэй хэрэглэгчид хоёр өөр телевизийн сувгийг нэг дор хүлээн авах боломж тун удахгүй нээгдэх гэж байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж