
Японы ард түмэнд туслах үндэсний хөдөлгөөнийг байгуулан зохион байгуулалтанд орж тусламж өгөхөөр болжээ. Эдгээр хөдөлгөөнд хүүхдүүд ч мөн нэгдээд байгаа бөгөөд үүний төлөөлөл болох Орчлон сургуулийн сурагчид 10 мянган дэвтэр бал, хичээлийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэчихээд байгаа аж. Тэд өөрсдийн чин сэтгэлийн бэлгийг японы хүүхдүүдийн сэтгэлийг багахан ч гэсэн дулаацуулах байх хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
Б.Амгалан