Бүртгэлийн газрууд өнөөдөр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн газрууд өнөөдөр ажиллана

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд, Иргэний бvртгэл, Нийслэлийн бvртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд өнөөдөр нээлттэй өдөрлөгөө тус тусын байрандаа зохион явуулж байна.

Уг өдрийн арга хэмжээг тус газрын Бүртгэлийн хяналтын газраас зохион явуулж,  бүтэн өдрийн турш иргэдийн санал гомдлыг сонсож баримт бичгийн зөрчил болоод хадгалалт хамгаалалт, эзэмшлийн талаар мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх юм. Мөн иргэн, аж ахуй нэгж, үл хөдлөхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг хүргэнэ. Тухайлбал: Иргэний  гэр бүлийн байдлын төрсний, үрчилсний, овог нэр нэр өөрчилсний, гэрлэсэн болон гэрлэлт цуцалсны зэрэг 8-н төрлийн архивын лавлагаа,   хүүхдийн хавсралт үнэмлэх олгож,  гадаад паспорт , түүний  хүчинтэй хугацааг сунган, хориг тавих,  иргэний бүртгэлд мэдээлэл нь ороогүй иргэдийг мэдээллийн санд оруулах, баримт бичгийн зөрчилтэй иргэний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх,  иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бvртгэлд бvртгvvлэхээр гаргасан мэдvvлгийг хvлээн авах, бvртгэл хийж, vл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бvхий л vйлчилгээг нэг цэгээс хvргэх зэрэг ажлын өдрүүдэд үзүүлдэг бүх л  үйлчилгээг хүргэж ажиллах гэнэ.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж