Оросын эрүүгийн гүйцэтгэх системийн ажилтнуудын мэргэжлийн баяр. II Александр хааны зарлигаар 1879 оны энэ өдөр Шоронгийн алба байгуулсан нь нэгдсэн систем бий болох эхлэл болжээ.
- Тудорица буюу Тудоровын өдөр гэсэн баярыг болгарчууд тэмдэглэж байна. Энэ баярыг бас морьдын баяр гэх бөгөөд морь малаа асарч “баярлуулдаг” аж.
Хятад болон Тайваньд мод суулгах хаврын баярын өдөр тохиож байна. Суут хувьсгалч Сунь Ят-сены (Sun Yat-sen) нас барсан өдөр сайн дураар мод тарьж байх (Resolution on the unfolding of a nationwide voluntary tree-planting campaign) шийдвэрийг БХАТХ-ын 1981 оны чуулганаас гаргасан байна. Чуулганы тогтоолд хөдөлмөрийн чадвартай 11-60 насны хүн бүр 3-5 модыг жил бүр суулган арчилж байхыг заасан байлаа. Ямар нэгэн шалтгаанаар мод суулгаж чадаагүй бол түүнтэй тэнцэх хэмжээний үр тарих, газрыг арчлах, мод тайрч асрах зэрэг ажлыг гүйцэтгэх ёстой ажээ.
Энэ өдөр төржээ
Мустафа Кемаль, Туркийн төрийн ба улс төр, цэргийн зүтгэлтэн, Туркийн бүгд найрамдах улсыг үндэслэн байгуулагч, түүний анхны ерөнхийлөгч (1881.03.12-1939.11.10)
Мустафа Кемаль Мустафа Кемаль Ататюрк
Мустафа Кемаль Ататюрк 1881 оны гуравдугаар сарын 12-нд Грекийн Салоники хотноо модны наймаачны гэр бүлд төржээ. Төрөөд Мустафа нэрийг Кемаль («Төгс») гэсэн дагавар нэрээ цэргийн сургуульд тооны авьяасаа харуулж байсан гэж авчээ. Ататюрк («Туркийн эцэг») нэрийг түүнд Туркийн Үндэсний чуулган 1934 онд олгосон байна. Цэргийн улсын сургууль, Цэргийн академи, Стамбулын жанжин штабын академийг дүүргэсний дараа тэрээр ахмад цолтойгоор Дамаскт томилогдон очиж өөрийн тушаалаа ашиглан цэргийнхэн дунд ухуулга хийж байлаа
Кемаль 1904-1908 онуудад хувьсгалт чиг хандлагатай, Засгийн газар ба армийн дунд байгаа авлигатай тэмцэх зорилго бүхий хэд хэдэн нууц бүлгэм зохион байгуулсан байлаа. 1908 оны хувьсгалаар тэр хөдөлгөөний үзэл бодолтой нийлээгүй учир улс төрөөс холдсон байлаа. Тэрээр Итали-Турк, Балканы II дайн, Дэлхийн I дайнд оролцож, генерал цол ба паша гэсэн чимэгтэй болсон байв.
Дайны дараа султан Антантын орнуудад бууж өгөн Севрскийн энхийн гэрээгээр Османы эзэнт улсыг буталсантай нь үл зөвшөөрч Измирт 1919 онд грекийн цэрэг буусны дараа бүх Анатолийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг толгойлон султаны Засгийн газраас холбоогоо тасалсан байлаа.
1920 онд Анкара хотноо улсын дээд удирдах байгууллагаар өөрийгөө зарласан шинэ Үндэсний их чуулган Кемалийг даргаараа сонгожээ. Чуулганы дарга, Дээд ерөнхий командлагч тэрээр армийг бий болгон удирдаж грек-английн булаан эзэлтийн эсрэг чөлөөлөх дайныг явуулжээ. Кемалийн арми 22 онд булаан эзлэгчдийг ялсан нь Антантыг арай шударга Лозаннын гэрээг байгуулахад хүргэжээ. Кемалийн санаачлагаар султанатыг буулгаж калифатыг устган бүгд найрамдах улс тунхаглагджээ. Тэрээр төвийг сахисан дарангуйллын дэглэм байгуулан шинэчлэл хийж Туркийг барууны маягаар байгуулж эхэлсэн юм. Шинэ улс ерөнхийлөгч, парламент, Үндсэн хуулийн засаглалтай болсон юм. Кемалийн нэг намын систем 20 гаруй жил оршин тогтнож, түүнийг нас барсны дараа олон намын системд шилжжээ. Тэрээр нийслэлээ солин Анкара хотыг гол болгов. Түүний буянаар 1928 онд хүйсийн тэгш эрхийг Турк батлан эмэгтэйчүүд сонгогдох ба сонгох эрхээ авчээ. Гадаад бодлого нь тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр явж иржээ.
Мустафа Кемаль Ататюрк 1938 оны арваннэгдүгээр сарын 10-нд Стамбул хотноо нас баржээ. Төрийн том зүтгэлтэн шогч, наргиа цэнгээнд дуртай, улс төрийн эрүүл саруул ухаантай хүн байлаа. Ататюркийн бунхан нь өдгөө Анкара хотын орчин үеийн уран барилгын дурсгалын нэг болдог.
Энэ өдөр таалал төгсчээ
Людвиг Нобель, Альфред Нобелийн ах бөгөөд ажил хэрэгч хүн (1831.07.27-1888.03.12)
Людвиг Нобель
Шведын ба Оросын зохион бүтээгч Людвиг Эммануилович Нобель 1831 оны долдугаар сарын 27-нд Стокгольм хотноо төржээ. Тэрээр Нобелийн шагналыг үндэслэгч Альфред Нобелийн том ах юм.
Людвиг эцгийнхээ Петербург дэх машины үйлдвэрт ажиллаж байлаа. Нобелийн гэр бүл Шведэд буцан ирсний дараа тэрээр “Нобель ба хөвгүүд” үйлдвэрийг нь удирдан үлджээ. 1862 онд ажил хэрэгч залуу Шервудын механикийн урлан худалдан авч «Людвиг Нобель» үйлдвэр байгуулжээ.
Нобель авьяаслаг инженер байв. Тэрээр их бууны сум, их буу, усан доорх мина, торпед, буу зэвсэг, металл боловсруулах машин, дарийн үйлдвэрлэл, гидравлик пресс, уурын алх, резинэн дугуй зэрэг олон зүйлийнг бүтээн үйлдвэрлэж байлаа. Хожим Людвиг Нобель дизелийн хөдөлгүүрийг Орост анх үйлдвэрлэж иржээ. 1980-аад онуудад тэрээр Роберт, Альфред нарын хамт «Ахан дүүс Нобелийн нөхөрлөл» гэсэн нефтийн компанийг байгуулсан нь Орос ба Европт нефтийн олборлолт, боловсруулалт ба тээвэрлэлээр шилдэг нь болсон юм. Тэрээр 1886 онд Оросын техникийн нийгэмлэгийг байгуулсан байв.
Людвиг Нобель 1888 оны энэ өдөр Францын Канн хотноо нас баржээ.. Түүний үхлийн дараа Оросын техникийн нийгэмлэг, Бранобель нөхөрлөл хамтран Людовик Нобелийн шагналыг бий болгосон бөгөөд түүнийг шинжлэх ухаан, техникийн ололтын төлөө таван жил тутам олгодог.