
Гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтөөр 88 мянган хүнийг сураггүй болсонд тооцож байна. Сендай хотын районд цунамийн давалгааны өндөр 10 метрт хүрсэн байлаа.
Японы телевизийн мэдээгээр гүүр болон дүүжин замууд эвдэрч Токиод байшингийн дээвэр тааз нурсан тухай мэдээлэв. Японы Засгийн газар гамшгийн хохиролыг асар их гэж үзсэн бөгөөд гадаад орнуудын тусламж авахад бэлэн байна гэжээ.
Гамшиг үйлдвэрийн байгууламжууд тэдний тоонд нефть боловсруулах үйлдвэрүүдэд гал гаргалаа. Цахилгаан тасарнаас хэдэн сая хүмүүс гэрэлгүй байна. Хонсю арлын зүүн хойд хэсэгт 53 том түймэр бүртгэгдсэн байлаа.
Хамгийн сүйрэлтэй газар хөдлөлт нь Японы түүхэнд 1923 оны “Кантогийн агуу газар хөдлөлт” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн ба чичирхийлэлт нь 8,3 балл байжээ.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунами хэдэн зуун зорчигчидтой хөлөг онгоцыг хучин авсан тухай Kyodo агентлаг дамжуулав. Мияги мужийн эрх баригчид ч энэ мэдээллийг батлав. Орон нутгийн компани хөлөг онгоц ба түүний зорчигдын талаар мэдээлэл байхгүй байна.