
Төв аймагт өнөөдөр өглөөний 05.00 цагаас эхлэн цасан шуурга шуурч,
зарим зам, давааг хаахад хүрсэн байна. “Өглөөний 05 цагаас хойш цасаар
шуурч, Дулаанхаан сумын орчимд асар хүчтэй шуурсан. Мөн Ерөө сум орох
замд цас их орсноос хаагдсан байгаа. Одоогоор Онцгой байдлын 28 ажилчин,
орон нутгийн 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган зам, даваа
цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Нийт 20 зорчигчтой автобус цасанд
боогдсон байсныг ажлын хэсгийнхэн очиж, тусламж үзүүлсэн. Хүн бэртэж
гэмтсэн болон осол аваар гараагүй. Цаг агаар одооноос тогтуун болж
байна” гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлыг газрын дарга Б.Равдандорж
мэдээллээ.
Ш.Чимэг