Станцын халууны хэм бага зэрэг буулаа

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Станцын халууны хэм бага зэрэг буулаа

Фукушима  буюу  Дайчи цөмийн станцын байдал улам хүндэрч, дэлбэрэх аюул нүүрлээд байгаа талаар мэдээллэсэн. Фукушимагийн Дайчи цөмийн цахилгаан станцаас 3 км дотор амьдардаг 3000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс радио идэвхит бодис энгийн хэмжээнээс 1000 дахин ихэссэн учир нүүлгэн шилжүүлэх хүрээг 10 км болгон өөрчилөөд байгаа аж.

Харин дөнгөж саяхан NHK телевизийн тайлбарлагч уг станцийн хөргөлтийн системийн эврэлээс үүдэлтэй халалт нэмэгдэж байсан бол яг одоогийн байдлаар халууны хэм бага зэрэг буугаад байгаа талаар мэдээллэв. Энэ нь эрчим хүчний хязгаарлалтыг хийсэнтэй холбоотой бололтой.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж