Ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газар хөдлөлт, цунамид нэрвэгдээд байгаа Япон улсад  боломжтой бүх аргаар туслах шийдвэрийг гарган, ажлын хэсэг томилоод байгаа. Ажлын хэсгийнхэн эхний ээлжийн тусламж болгон 2500 ширхэг хөнжил, гудсыг өгөхөөр болсон бол дахин 5 тонн ноолууран хөнжил явуулахаар болжээ. Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн тус улсаас өөрийн иргэдээ хэрхэн авчрах талаар болон  гамшигт нэрвэгдээд байгаа Японы ард түмэнд хэрхэн туслах талаараа яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Мэдээллийг Шадар сайд М.Энхболд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар  өгч байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж