Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Турах дэглэм

Тодорхой хугацаанд дэглэмтэй хооллоход хvний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, хоолондоо дасдаг төдийгvй дараагийн гурван жилд ч жин нэмэхгvй гэж Японы “Мэло” эмнэлгээс дvгнэлт гаргажээ.

13 хоногийн хугацаанд давс, элсэн чихэр, архи дарс, гурил, чихэр огт хэрэглэхгvй байх хэрэгтэй. Харин хоолны завсар зайгаар рашаан буюу буцалгасан ус хичнээн ч хэмжээгээр ууж болно. Хоолоо зөвхөн энэ дэс дараалын дагуу идэх хэрэгтэй. Ингэвэл бодисын солилцоо зөв явагдана.

НЭГ ДЭХ ӨДӨР
Өглөө: Хар кофе
Өдөр: Чанасан өндөг хоёр ширхэг, Ургамлын тостой шинэ байцааны салат, нэг аяга томатны шvvс буюу нэг ширхэг улаан лооль
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат

ХОЁР ДАХЬ  ӨДӨР
Өглөө: Хар кофе, хатаасан талх
Өдөр: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат
Орой: Чанасан vхрийн мах 200 гр, нэг аяга тараг

ГУРАВ ДАХЬ ӨДӨР
Өглөө: Хар кофе
Өдөр: Тvvхий өндөг гурван ширхэг, Чанасан лууван /ургамлын тостой, 150 гр хатаасан бяслаг
Орой: Алим

ДӨРӨВ ДЭХ ӨДӨР
Өглөө: Хар кофе
Өдөр: Шарсан яншуй,
Пастерникийн ургамлын тостой салат, Алим
Орой: хоёр ширхэг чанасан өндөг, Чанасан vхрийн мах 200гр, Ургамлын тостой байцааны салат

ТАВ ДАХЬ ӨДӨР
Өглөө: Тvvхий лууванг vрж, нимбэгийн шvvсээр амтална
Өдөр: Чанасан буюу шарсан загас 500 гр, нэг аяга томатны шvvс
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР
Өглөө: Хар кофе
Өдөр: Тахианы мах 500 гр, Тvvхий лууван буюу байцааны салат
Орой: Чанасан єндєг хоёр ширхэг, Тvvхий луувангийн салат

ДОЛОО ДАХЬ ӨДӨР

Өглөө: Цай
Өдөр: Чанасан vхрийн мах 200гр, Дуртай жимс
Орой: Гурав дахиас бусад өдрийн оройн хоолны цэснээс сонгож иднэ 8-13 дахь хоногт хоолны дэгээ буцааж давтана. Тухайлбал, найм дахь өдөр долоо дахь өдрийн, ес дэх өдөр зургаа дахь өдрийн хоол…гэх мэтээр 13 дахь өдөр нэг дэх өдрийн хоол иднэ. Ингэж жингээ хассаны дараа хоёроос гурван жил жирийн хоол ундаа идэхэд ямар ч хориг саадгvй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж