
Энэ сарын 10-ны зургаан цаг 24 минутад Японы зүүн эргийн орчимд дөрвөн баллын хүчтэй газар хөдлөлт эхэлснээр одоогийн байдлаар нийт 200 орчим газар хөдлөлт бүртгэгдээд байна.
Үүний дотор,
Гуравдугаар сарын 11-ний 11.46 цагт долоон балл
Гуравдугаар сарын 11-ний 15.06ц агт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 15.08 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 15.09 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 15.15 цагт зургаан балл
Гуравдугаар сарын 11-ний 16.29 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 16.30 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 17.40 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 17.41 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 20.34 цагт таван балл
Гуравдугаар сарын 11-ний 20.37 цагт таван балл
Гуравдугаар сарын 12-ны 03.59 цагт зургаан балл
Гуравдугаар сарын 12-ны 04.31 цагт зургаан балл
Гуравдугаар сарын 12-ны 04.32 цагт зургаан балл
Гуравдугаар сарын 12-ны 05.42 цагт зургаан балл гэхчлэн хүчтэй газар хөдлөлт болсон.
Эдгээрээс харахaд Япон улсад үүссэн цунамигийн гамшиг асар их гэдэг нь харагдаж байна. Сендай хотын нисэх онгоцны буудал, далайн боомт, байшин барилга усанд автсан байгаа. Төмөр зам, вагон шаварт хутгалдсан түүнээс болж дээр дээрээсээ давхралдсан байдалтай байна. Усанд автсан байшин барилгаас амьд гарсан иргэнд байшингийн дээвэр дээр тод өнгийн дааавуу хийсгэж тусламж хүсч байгаа юм байна. Мөн газар хөдлөлтийн улмаас зарим газар хоолой дэлбэрэх, гал гарах үзэгдэл гарч байна. Далайн давалгаа 10 метрээс давж, үүний улмаас иргэд өндөр газар шилжин нүүж байгаа гэсэн мэдээлэл байна. Газар хөдлөлтийн бүсэд тээврийн хэрэгсэл явах боломжгүй учир оршин суугчид алхах, ажил дээрээ хоноглох мөн хоноглох байруудад хорогдож байна. Газар хөдлөлтийн үед Токио хотод ч таван баллын чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд бүх тээврийн хэрэгсэл зогчс зам бөглөрснөөс оршин суугчид алхах, дугуйгаар гэртээ харьж байгаа юм байна