
Японы үндэсний телевиз NHK-ийн мэдээлснээр газар хөдлөлт, түүнийг дагасан цунамигийн улмаар одоогийн байдлаар 630 хүн амь насаа алдаад байна гэжээ. Тус улсын үндэсний цагдаагийн агентлагийн мэдээгээр Японы зүүн хойд бүс нутагт нийт 215 мянган хүнийг хоргодох байранд оруулаад байгаа аж. Мөн газар хөдлөлтийн голомт болох Сендай хоттой ойролцоо орших Фукушимад радио идэвхт бодис алдагдсаны улмаас 100 мянган хүнийг заримыг нь хоргодох байранд оруулж, заримыг нь нүүлгэн шижүүлэх арга хэмжээ авчээ.
Өнөөдрийн байдлаар Японы зүүн эргийн дагуух хотуудад 5-6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 16 удаа давтагдсан байна.
С.Цэлмэг