АНУ Японд бүх талаар тусална гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

АНУ Японд бүх талаар тусална гэв

Японд болсон 8,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун хүн амиа алдаж, олон зуун хүн ор сураггүй алга болоод буй энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама байгалийн гамшигт нэрвэгдэж, хүнд хэцүү үе тулгараад буй Япон улсад харамгүй тусална гэдгээ илэрхийллээ. Барак Обама өчигдөр Цагаан ордон хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ үеэр “Бидний зүгээс Япон улсад ямар шаардлагатай тусламж дэмжлэг байна, түүгээр туслахад бэлэн. Өнөөдрийн энэ аймшигт үйл явдал бидэнд амьдрал ямар хэврэг байдгийг харууллаа” хэмээжээ.
Японд гамшиг учирсны дараахан Ерөнхийлөгч Барак Обамаг орон нутгийн цагаар шөнө дунд 04 цагийн үед сэрээж, энэхүү харамсалтай мэдээг дуулгасан гэнэ. Улмаар өглөө 09.30 цагт зөвлөхүүдтэйгээ хуралдаж, Японы байдлын талаар ярилцсан ажээ.

Хэвлэлийн хурлын үеэр ноён Обама Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлээд, АНУ бүх талаар тусалж, дэмжихэд бэлэн гэдгийг илэрхийлжээ. Тэрбээр мөн Японы Ерөнхий сайд Наото Кантай утсаар холбогдсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж