Хорогдох байранд хоол хүнс дутмаг байна

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Хорогдох байранд хоол хүнс дутмаг байна

Япон улсын Сендай хотод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас гамшгийн нөхцөл  байдалд хүрээд байна. Газар хөдлөлтийн голомт болох  Сендай хотод амьдардаг монгол иргэдтэй холбоо тасраад байна. Зарим монгол иргэний ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны гадаа ирж, хүүхдүүдтэйгээ холбоо тогтоох арга замыг хайж байна. Хамгийгн сүүлийн мэдээллээр Сендай хотод амьдарч буй 20 монгол иргэн хорогдох байранд байна.  Нуувчинд орсон бөгөөд тэнд харанхуй,  утасны сүлжээ унаж байгаа  учир холбоо тогтооход хүндрэлтэй байгаа аж. Хорогдох байранд байгаа иргэдэд  будаа өгч байгаа ч хоолны хүрэлцээ хангамж дутмаг байна гэх мэдээллийг хорогдох байранд байгаа монгол оюутан ар гэрийнхэндээ өгсөн байна.  Гамшиг нүүрлээд байгаа Япон улсад Герман, АНУ тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Монгол Улсаас 2500 ширхэг дулаан хөнжил ачсан тусламжийн онгоц Япон улс руу нисчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж