Амиа алдагсдын тоо 46 боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Амиа алдагсдын тоо 46 боллоо

Космо Ойлийн хийн хоолойн дэлбэрэлтээс үүдсэн гал түймэр хяналтаас гарч, авалцах галын өндөр 30 метрт хүрчээ. Эл хэсэгт их хэмжээний утаа манан хадаж байгаагаас иргэд амьсгалахад хүнд болж, хаа сайгүй үймсэн сандралдсан байдал өрнөж байна. Өмнөх мэдээ мэдээлэлд хийн хоолойгоос цацраг идэвхит бодис алдагдаагүй хэмээн мэдээлж байсан ч, одоо энэхүү мэдээлэл нь баталгаагүй тухай мэдээлж байгаа бөгөөд үүнээс үзэхэд цацраг идэвхит бодис алдагдсан байж болзошгүй юм. Түүнчлэн зөвхөн хийн хоолойн дэлбэрэлт, атомын цахилгаан станцын аюулаар зогсохгүй бусад химийн үйлдвэрүүд ч мөн тэсэрч дэлбэрэх аюултай байж магадгүй байна.

Японы гал командын газраас мэдээлж байгаагаар одоогийн байдлаар нийт 46 хүн амь насаа алдаж, 75 автомашинтай иргэд сураггүй алга болж, хурдны замын зарим хэсэг тасарсан байна. Японд одоо хүртэл газар чичирхийлсээр байгаа ба холбогдох албаны хүмүүс иргэдийг тайван,  сонор сэрэмжтэй байхыг цаг мөч бүр анхааруулж байна.

Б.Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж