Г.Отгонцэцэгийн бардамнал

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэгийн бардамнал

Драмын театрын жүжигчин Г.Отгонцэцэгт залуу гэдэг үг хэтэрхий жулдах болжээ.  Учир нь тэрбээр өчигдөр болсон “Шөнө дундын бүжиг” жүжгийн хэвлэлийн хуралд “Өмнө нь дандаа өөрөөсөө ахмад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, суралцдаг байсан бол энэ удаад дан залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Мэдээж би тэднээс илүү олон жүжигт тоглож байсан болохоор тэдэнд надаас суралцах зүйл байгаа. Өмнө нь энэ жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч тоглож байсан учраас би энэ дүрээ дордуулахгүй илүү сайн гаргахыг хичээж байна” гэв. 

Босго өндөртэй гэх Улсын драмын эрдмийн театрт ороод удаагүй байхдаа дэлхийн сонгодог В.Гюгогийн “Парисийн дарь эхийн сүм” мюзиклийн гол дүр болох үзэсгэлэнт цыган эмэгтэй Эсмеральдад тоглож байсан Г.Отгонцэцэг энэ удаад “Хувьсал” продакшны “Шөнө дундын бүжиг”-т Шубирагын дүрийг бүтээх юм. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж