
Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадад инфляци өөрчлөгдөхөд үндэсний баяр цагаан сар нөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнэ ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэсэн юм.
Хятадын удирдагчдын хамгийн их ач холбогдол өгч буй гол салбар нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл бөгөөд шинэ он гарснаас хойш эхний хоёр сард энэ салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлсэн аж.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 35 хувиар өссөн байна.
Гэсэн хэдий ч бага орлоготой өрхийн зээлийн хэмжээ доогуур байгааг засгийн газрын статистик судалгаа харуулж байгаа юм.
Хятадын засгийн газар энэ жил бага орлоготой өрхийн орлогыг нэмэгдүүлэх зээл олгохоор 197 тэрбум юань төсөвлөжээ.