“Миний тархи зогсолтгүй ажилладаг”

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Миний тархи зогсолтгүй ажилладаг”

Канадын залуу од дуучин Жастин Бибер өсвөр насны охидын мөрөөдлийн ханхүү болоод байгаа. Түүний нэр бүхнийг хошууран сонирхох охидод зориулан Vanity Fair сэтгүүл түүнийг шинэ дугаарынхаа онцлох зочноор урьжээ. Нүүр хуудсандаа түүний үнсэлтээр булуулсан зургийг тавьж, охидын хамгийн их сонирхдог асуултад хариулт авчээ.

“Амьдралдаа бүхнийг тэнцвэртэй байлгана гэдэг үнэхээр хэцүү ажил. Хэь ядрахгүй бас хэт амрахгүй байх гээд л энэ бүхнийг ээж маань зохицуулдаг. Миний тархи галзуу юм шиг л ажилладаг. Зарим үед би өөрийгөө хэвийн биш байх гэж хүртэл бодогддог. Миний тархи байнга л ажиллаж байдаг. Гэхдээ энэ нь өмнөө том зорилго тавин түүнрүүгээ тэмүүлж байгаатай минь холбоотой байх. Би зорилгодоо хүрсэн цагт тархи минь жоохон хурдаа хасах байх.

Зарим үед дотроо хичнээн ууртай байсан ч гаднаа инээмсэглэх хэрэгтэй үе гардаг. Энэ үнэхээр хэцүү. Бас бусад хүүхэд ханиад хүрсэн үедээ гэртээ хэвтдэг шүү дээ. Харин бол тэгж чаддаггүй. Надад цаг хором бүр үнэтэй, бас шахуу төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ их хурдтай өрнөж буй амьдралаас би өөртөө маш ихийг олж авч байгаагаа мэдэрдэг. Үүндээч сэтгэл хангалуун байдаг” хэмээн тэрбээр ярьжээ.

Өнгөрсөн жил түүний хувьд хөгжмийн ертөнцөд төдийгүй загвар, ном гээд олон салбарт од болж гялалзсан юм. Энэ жил ч тэрбээр олон шинэ зүйлээр фэнүүдээ баярлуулахаа амалжээ.

Н.Наран

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж