
Энэ дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд дээрх эрхийг эдлүүлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлийг энэ сарын 20-ноос ирэх зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ.
Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-гаас дээш насны иргэн биечлэн, 16-гаас доош насны иргэний хувьд эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь оршин суугаа улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан консулын ажилтанд бүртгүүлнэ.
Иргэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирэхдээ үндэсний гадаад паспорт /шаардлагатай бол иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ/-г бүрдүүлж ирнэ.
Шинэчилсэн бүртгэлээр Монгол Улсын иргэн төрсний болон иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа газрын бүртгэлээ баталгаажуулан, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын 10 хурууны хээ/-д шинээр бүртгүүлэх юм байна.
Шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Нийгмийн халамжийн үйлчилгээний асуудал эрхэлсэн байгууллага болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлж, улмаар иргэн та Хүний хөгжил сангаас хишиг хувиа хүртэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмших нэрийн данс нээлгэх боломжтой болох ажээ.
Г.Дарь