Холливуудын нэрт жүжигчин, “Хатан зоригтон” киноны од Мел Гибсон энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн найз бүсгүй Оксана Григориеватай шүүхдэлцэн, нэр хүнд нь нэлээд унаж, кино урлагаасаа завсарлага аваад байсан билээ.
Харин тэрбээр Summit Entertainment-ын бүтээл "The Beaver" кинонд гол дүр бүтээхээр болжээ. Уг кинонд бүх итгэл найдвараа алдаад буй нэгэн эрийн тухай өгүүлэх ба найруулагчаар нь Жоди Фостер ажиллаж мөн гол дүрд нь тоглож байгаа аж. Жоди Фостер олон уран бүтээл дээр Мел Гибсонтой хамтран ажиллаж байсан ба энэ зуны турш шүүмжлэлд булуулаад байх үед нь түүнийг өмөөрч үг хэлсэн цорын ганц хүн юм.
Алдартай хоёр жүжигчний хамтын бүтээл болох энэхүү кино ирэх тавдугаар сарын 20-нд нээлтээ хийх аж.
Н.Наран