
Улаабаатарын цагаар 13 цаг 46 минутанд хөдөлсөн Японы газар хөдлөлтийн дохиог Монголын газар хөдлөлт хэмжилтийн багажинд 13 цаг 51 минутанд илэрсэн байна. Энэ талаар Монголын Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч хэлэхдээ “Газар хөдлөлтийн дохио манайд таван минутын дараа илэрсэн. Энэхүү багажинд 12 баллын хөдлөлт болсон гэж гарлаа. Газар хөдлөлт Японы эргээс 130 км-ийн зайд болсон бөгөөд далайн гүнд болсон тул цунами дэгдэж 7 орчим метрийн өндөртэй давалгаа боссон. Газар хөдлөлтийн хувьд Монголд шууд нөлөөлөх зүйл байхгүй” гэлээ.
Б.Амгалан