“Гэгээн алсын одод”-ын бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

“Гэгээн алсын одод”-ын бүртгэл эхэлжээ

ТВ-9 телевиз хүүхдийн дуу, бүжгийн “Гэгээн Алсын Одод-2011” наадмыг зохион байгуулах гэж байна. Тус урлагийн наадам нь Монголын ирээдүйн хойч үе болсон хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, Монголын урлагийн залуу халаа болох шинэ залуу оддыг нээн илрүүлэх, цаашид дэмжин ажиллах зорилготой юм. Наадамд оролцсоноор хүүхдүүд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, урлагийн мэдрэмжтэй болж, биеэ зөв боловсон, соёлтой авч явах чадварыг тодорхой хэмжээгээр эзэмшихэд оршиж байна.  Түүнчлэн “Гэгээн алсын одод 2010” урлагийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монгол Туургатан Орнуудыг хамарсан олон улсын наадам болгохын тулд зохион байгуулагчид зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 9-14 насны хүүхдүүд  дуу, бүжиг гэсэн урлагийн хоёр төрлөөр хамтлаг болон гоцлолоор  “Гэгээн алсын одод- 2011” урлагийн их наадамд хоёр сарын турш өрсөлдөх юм.
“Гэгээн алсын одод 2011” наадмын шилдгийн шилдэгт Гран при цом, Солонгос Улсад аялж, алдарт хамтлагийн тоглолт үзэх эрх,  “Гэгээн алсын одод-2011” Алтан медаль, нэг сая төгрөг, нэг уран бүтээлдээ  клип хийлгэх эрх, ТВ-9 телевизтэй  хамтран ажиллах нэг жилийн гэрээгээр урамшуулж байгаа бол дэд байрын шагналд “Гэгээн алсын одод-2011”-Мөнгөн медаль, Солонгос Улсад аялж, алдарт хамтлагийн тоглолт үзэх эрх, 500 мянган төгрөг, клип хийлгэх эрхийг бичгийн эзэн болох нь ээ. Харин тусгай байрын  шагналд  “Гэгээн алсын одод-2011”-Хүрэл  медаль, ОУ-ын Найрамдал зусланд амрах эрхийн бичиг,  250 мянган төгрөг, оролцсон төрлөөр нэг уран бүтээл хийлгэх зардлаар урамшуулан шагнах юм байна. Мөн  таван оролцогч ивээн тэтгэгчийн шагнал, нэг оролцогч үзэгчдийн таашаалд нийцсэн номинаци, нэг оролцогчийг “Хамгийн өхөөрдөм  бяцхан авъяастан” , нэг оролцогчийг “Шүүгчдийн нэрэмжит шагнал”-аар тус тус урамшуулан шагнах аж.

“Гэгээн алсын одод 2011” урлагийн их наадамд бүртгүүлэхдээ:
• 4 хувь цээж зураг
• Төрсний гэрчилгээ
• Анкетыг гурван  хувь үнэн зөв бөглөх
• Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийн хамт энэ сарын 25-нийг дуустал ТВ9 телевизийн байранд өдөр бүр 09.00- 18.00 цагийн хооронд бүртгэх юм байна.
Бичлэгийн хуваарийг бүртгэлийн хугацаа дууссанаас хойш энэ  19-нд 15.00 цагт “UB palace”-н “Royal”  танхимд  техникийн хурлаар хийн  наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, шүүгчдийг танилцуулна. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж