Шинжлэх ухааны үндэстэй судалгааны дүнгээс үзвэл, үзэмний дарс, ялангуяа улаан үзэмний дарс нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулж, өмөн үүгээс сэргийлдэг байна. Үзэмний дарсыг зохих хэмжээгээр уух нь их тархинд зохих хэмжээний химийн бодис үүсгэж, цээжлэх чадварыг дээшлүүлж, өтгөсийн дүйнгэ өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг байна. Үзэмний дарсанд агуулагдаж байгаа инсулины шүүрлийг ахиулдаг амин дэм В6 нь инсулинг маш идэвхтэй болгодог байна.
Өдөр бүр 2 хундага үзэмний дарс уух нь ясны эрүүл мэндэд тун ашигтай. Үзэмний дарсанд агуулагдах фенол нь хүний бодисын солилцоог сайжруулж, арьс харлуулдаг хар эсийн тоог бууруулж, арьсны толбыг арилгаж, арьсыг өнгөлөг болгодог байна.