Монголчууд хохирсон мэдээ алга байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Монголчууд хохирсон мэдээ алга байна

Японд
саяхан газар хөдөлж цунами үүсээд байна. Гадаад харилцааны яамны
ажилтантай дөнгөж сая утсаар холбогдож тэнд байгаа монгол иргэдийн
талаар мэдээлэл байгаа эсэхийг лавлахад “Токио дахь элчин сайдын
яамтайгаа  байнга холбоотой байгаа. Тэнд монгол иргэд хохирсон мэдээ
одоогоор  алга байна” гэлээ. Японы Хоншу аралд болсон 8.8 баллын хүчтэй
газар хөдлөлтийн улмаас Токио хот руу 10 метрийн өндөртэй давалгаа ирж
байгаа гэдгийг тус улсын Газарзүйн агентлагаас мэдээлжээ.

Манай улсаас тус улсад 1420 гаруй оюутан суралцаж байгаа юм байна. Мөн
албан бус тоогоор 300 гаруй хүн хөдөлмөр эрхэлдэг ажээ. Орон нутгийн
иргэдийн дунд хохирол их байж болзошгүй байгаа юм байна. Далайн асар том
онгоцыг эргээс хуурай газар руу чулууджээ. Одоо цуврал түлхэлт болсоор
байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж