Шүүгчид тоглолтын үр дүнд нөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Шүүгчид тоглолтын үр дүнд нөлөөлсөн үү?

FIFA-гийн шинжээчид Туркийн Анаталия хотноо болсон хоёр тоглолтын хэргийг шалгаж эхэлжээ.

Хоёрдугаар сарын 9-нд болсон Латви – Болив, Эстони – Болгарын нөхөрсөг тоглолтод бүх гоолыг шүүгчид удирджээ. Латви 2:1-ээр Боливийг хожиж, Эстони – Болгарын шигшээ багийн тоглолт 2:2-оор тэнцсэн тус хоёр тоглолтод орсон бүх долоон гоол 11 метрийн торгуулийн цохилтоос орсон юм. Чухам эндээс шүүгчид бооцоо тавих газруудтай хамтарсан, эсвэл өөрсдөө бооцоо тавьж мөнгө олсон юм биш биз гэсэн хардлага гарч иржээ. Эстони – Болгарын тоглолтыг шүүсэн Колос Ленгьель, Кристиан Шелмеши, Янош Чак нарын Унгар шүүгчдийг Унгарын хөлбөмбөгийн холбооноос хэдийнэ эрхийг нь түдгэлзүүжээ. Анаталия цэнгэлдэхэд болсон энэ хоёр олон улсын нөхөрсөг тоглолтыг Тайландад байрлалтай Оросын “Фүүти Спорт” зуучлагч байгууллага зуучилж зохион байгуулсан байна. Улмаар цэнгэлдэх ямар ч үзэгчгүй, бас телевизийн нэгэн жижиг суваг дамжуулаад өнгөрчээ. Бүх гоол нь 11-ээс орж, тэнцээд өнгөрсний дараа дөрвөн улсын хөлбөмбөгийн холбоо бүгд FIFA-д гомдол гаргасны дагуу ийнхүү шинжээчид тоглолтыг судалж байна. Тэдний ажлын үр дүнг FIFA-гийн сахилгын хороо сонсоод шийдвэрээ гаргах болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж