Японы сургууль, цэцэрлэгүүдийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Японы сургууль, цэцэрлэгүүдийг хаалаа

Японы нийслэл Токио хотод гуравдугаар сарын 11 буюу өнөөдөр өдрийн 14:46 /орон нутгийн цагаар/ цагт 8,8 баллын газар хөдөлсөн тул Японд онц байдал зарлаад байна. Бид газар дээрээ байдал ямар байгаа талаар Токио хотод сурч буй Монгол оюутан Б.Цолмонтой холбогдлоо. Түүний мэдээлснээр одоогоор олон нийтийн хэвлэлийн мэдээллийн байгууллагуудаас бусад бүх албан газар, сургууль цэцэрлэг, дэлгүүр үүдээ бариад байгаа бөгөөд Японы иргэд ихэд айдастай байгаа аж. Токио хотод хэчнээн хэмжээний хор хохирол учирсныг одоогоор тооцоолоогүй байгаа ба хотын төв хэсгээрээ эвдрэл сүйрлийн байдал бага байна гэлээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж