Зэсийн үнэ дахин нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ дахин нэмэгдлээ

Лондоны металын арилжаанд  сүүлийн есөн сарын хугацаанд үнэ нь эрс буурч байсан зэсийн үнэ сүүлийн гурав хоногт анх удаагаа өсөх хандлага гарлаа. Газрын тосны үнийн уналт инфляцийн дарамт эрэлтийг хязгаарлаж магадгүй гэсэн айдсыг намдааж байна.

Зэсийн арилжааны гурван сарын жишиг үнэ нэг тонн метр нь 9,275 ам.долларт хүрч 0.9 хувиар нэмэгдсэн бөгөөд хамгийн сүүлд худалдсан ханш нь 9,240 ам.доллар байна. Харин Шанхайн Futures Exchange дээр зэс нэг тонн нь 69,730 юаньд хүрч, 0.7 хувиар өссөн байна.

Сүүлийн дөрвөн долоо хоногийн турш үнэ нь хөөрч байсан газрын тосны үнэ буурч эхэлсэн нь Ойрхи дорнод болон Хойд африкт болж буй үйл явдлын нөлөөгөөр газрын тосны хямрал бий болно гэсэн айдсыг намдааж байна. Газрын тосны үнэ буурч байгаа нь металын ханшид сайнаар нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.

Шанхай болон LME зэсийн ирээдүй зургаан хувиар буурна гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх тав, зургаадугаар сараас эхэлнэ гэж үзэж байна.  Хөрөнгө оруулагчид болон худалдаачид газрын тосны үнэ болон Хятадын зэсийн импортын хэмжээ буурч байгаад санаа зовсон хэвээр байна. Учир нь Хятад дэлхийн хамгийн том зэс хэрэглэгч орон юм.

“Дойче банк”-ны аналист Daniel Brebner –ын үзэж буйгаар  газрын тос нэг баррел нь 10 -110 ам.доллараар өссөн нь зэсийн хэрэглээг 3.5 хувиар бууруулах аж.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын зэсийн худалдан авалтын хэмжээ 35 хувиар буурсан юм. Хөрөнгө оруулагчид инфляцийг  хөөргөхгүй байх мөнгөний чанга бодлого Хятадын эдийн засгийн өсөлтийг барина гэж санаа зовж байхад Америкад ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж, Европийг өрийн асуудал айлгаж байна.  Энэ бүхнээс харахад геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй болж, дэлхий даяар банкны хүү нэмэгдсээр байна.

Хятадын төв банкны захирал  Zhou Xiaochuan  Бээжингээс явуулж буй мөнгөний бодлого зөвхөн инфляцийг  барих биш, эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой гэж ярьж байна.

Энэ сарын тавны байдлаар Америкад ажилгүйдлийн хэмжээ  26,000- 397,000 хүртэл өссөн байна. Эдийн засагчид энэ тоо 376,000 хүрнэ гэж таамаглаж байгаа юм.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж