Огие: Би Лёбоос илүү хурдан байсан

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Огие: Би Лёбоос илүү хурдан байсан

Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Мексикийн гарааны
сүүлчийн өдөр осолдож, уралдаанаа амжилттай дуусгаж чадаагүй “Ситроен”
багийн Франц нисгэгч Себастьян Огие багийн анд, дэлхийн аварга Лёбоос
илүү хурдан байсан талаараа ярьжээ. Лёб Мексикийн гараанд 2006 оноос
хойш тасралтгүй түрүүлж байгаа. Энэ амжилтаа ч хадгалж, 24 дэх удаагийн гараанд туслах нисэгч Даниэль Еленагийн хамтаар түрүүлж, амжилтаа үргэлжүүлсэн билээ. Гэвч тэрбээр хэсэг тус бүр дээр хамгийн богино хугацааг үзүүлж байгаагүй. Эхлээд Петтер Солберг, дараагийн хоёр өртөөнд Огие хугацаагаар илүүрхэж байсан гэхчлэн Огие Лёбын өрсөлдөөн энэ үеэс сонирхолтой болж ирсэн. Гэвч сүүлийн өдөр Огие хад мөргөж, машиндаа хүнд гэмтэл учруулсанаар уралдааныг замыг орхиж, өрсөлдөөнөөс хасагдсан. “Би их хичээж байсан. Би үргэлжлүүлэн тэмцэхийг хүсч байсан. Гэвч ийм зүйл болсон. Тоглоомд энэ удаад би ялагдсан” гэж Огие хэлжээ.

“Гэвч хамгийн гол нь би Лёбоос илүү хурдан байсан. Миний хувьд энэ улирал их удаан болно” гэжээ. Өнгөрсөн жилүүдэд “Ситроен” болон “Форд” багуудын өрсөлдөөн илүү хурц гардаг байсан бол энэ жилээс “Ситроен” баг илүү тасархай байна гэдгээ харуулж өөр хоорондоо өрсөлдөж байгаа нь энэ юм.

“Би илүү сайн уралдах болно. Дахиад 11 уралдаан биднийг хүлээж байна. Бид сайн эхлэлийг хийж чадлаа. Португальд би сайн уралдаан хийх болно” гэж Огие төгсгөлд нь нэмж хэлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж