Нэг дор их ус уух хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Нэг дор их ус уух хэрэггүй

Нэг дор хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол сэтгэл уймрах, ядаргаа ихсэх, тамир алдах юм уу шээс байн байн хүрэх байдал илэрдэг. Бас хараа бүрэлзэж, цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.
Их хөлөрсний дараа нэн даруй ус ихээр уух аюултай гэнэ.

Аагим халуунд хөлс их гарсны дараа ус уух тусам улам цангадаг. Энэ нь уусан ус нь эд эсэд шингэлгүй  хөлс даган гарч, давслаг элементыг аваад явчихдаг. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг. Иймээс ус уухдаа бага зэрэг давс хийж болох юм.
Их хөлс гарсан тохиолдолд буцалгасан бүлээн ус уух сайн

Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ их байдаг тул хүний биеийн эсэд түргэн хүрдэг. Харин буцалгасан хүйтэн усанд бөөгнөрсөн молекул их байдаг тул биеийн эсэд  хүрч чаддаггүй байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний хоол боловсруулах ажиллагааг удаашруулдаг байна.

Халуун зуны цагт зохих хэмжээний цай ууж байх сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн, эрч хүчтэй ажиллаж байдаг. Ийм үед халууныг хөөх цай уух сайн, харин өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай гэнэ . Харин цайг өлөн байхад уухыг цээрлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж