Андреас Клоден шар цамцыг өөрийн болголоо

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Андреас Клоден шар цамцыг өөрийн болголоо

“Нар хүртэлх уралдаан” гэгддэг 2011 оны Парис-Ницца дугуйн олон өдрийн уралдааны тав дахь гараа 193 км зайд явагдлаа. Энэ гараанд Томас ди Гент тэргүүлэгчийн шар цамцтайгаар оролцсон. Гэвч тэрбээр тэргүүлэгч хэсгээс 15 минут, 36 секундын хоцрогдолтойгоор явсан дугуйчдын нэг нь болж таарсан юм. Ингэснээр шар цамцаа алдах нь тодорхой болсон. Харин Андреас Клоден, Самуэль Санчез, Маттио Каррара, Тони Мартин зэрэг найман дугуйчин уралдааныг эхнээсээ л өнгөлж эхэлсэн. Эдгээр дугуйчдын нэг нь ялагч болох нь тодорхой байлаа. Эдгээр найман дугуйчдаас хоёр хүн л нэг багт харьяалагдаж байсан нь Клоден болон Браёвич нар “Радиошак” багийн дугуйчид юм. Тэгэхээр барианд ойртох тусам тэд багийн тоглолт үзүүлж, нэгнийгээ урагш гаргах зорилттой байлаа.
Энэ гараа Вирну эн Виверей гудамжаар дайран өнгсөрсөн нь Парис-Ницца уралдааны түүхэнд анхны тохиолдол нь болсон. Харин түүхт энэ гарааны ялагчаар эцсийн мөчид Герман дугуйч Клоден тодорлоо. 35 настай ахмад дугуйчин карьерынхаа 24 дэх түрүүгээ, мөн 11 жилийн дараа дахин Парис-Ницца уралдааны ялагч болох боломжтой болж байна.

“Мэдээж өдөр болгон өөр. Маргааш нэлээд хүнд, цуваа гараатай уралдаан болно. Өнгөрсөн дөрвөн өдөр ч тийм амар байсангүй. Тэргүүлэгчдийн ард байсан дугуйчдын хувьд нэлээд дарамттай уралдаан боллоо. Гэхдээ би ялсандаа баяртай байх болно. Маргааш энэ амжилтаа давтахыг хүсч байна” гэж Андреас Клоден уралдааны дараа ярьжээ.

Клоден өчигдрийн гараанд түрүүлснээр нийлбэр дүнгээр Санчэзаас дөрвөн секундын илүүтэй болж байна. Дугуйчид өнөөдөр 27 км зайд цуваа гараатайгаар уралдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж