Өнөөдөр Хакухогийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Хакухогийн төрсөн өдөр

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ уран сайхан барилдаанаараа ялгагдаж, ид хав, бяр чадлаа гайхуулан барилдаж буй ёкозуна Хакухо М.Даваажаргалын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

1985 оны энэ өдөр мэндэлсэн ёкозуна Хакухо 15 наснаасаа сумогийн ертөнцтэй амьдралаа холбож, 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа ёкозуна цол хүртэж, сумогийн дээд цолонд хүрсэн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх сумоч болсон юм. Тэрбээр макүүчи буюу дээд зиндаанд 41 башё барилдахдаа 495 ялалт авч, 99 удаа ялагдал хүлээсэн бөгөөд энэ хугацаанд 18 удаа түрүү авчээ. Ёкозуна Хакухо мөн гарамгай барилдааны шагналыг гурван удаа, дайчин барилдааны шагналыг нэг удаа, уран барилдааны шагналыг хоёронтоо хүртэж байв.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозунад.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж